Хөрөнгө данснаас дансанд шилжүүлэх тухай

2010-09-24 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нуттийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны "Шэжигдүг" өрхийн эмнэлгийн 17 927 300 төгрөгний бүртгэлийн үнэ бүхий байрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 515 дугаар захирамжийн дагуу "Молбат тал" ХХК-иас Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны "Шэжигдүг" өрхийн эмнэлгийн барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 592 650 /таван зуун ерэн хоёр мянга зургаан зуун тавин/ төгрөгийг төлж барагдуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Ганболд/-т даалгасугай.

     Гурав. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР