Намьянжүгийн хүүхдүүд морь унана

2011-08-04 00:00:00

Улаанбаатар хот БНСУ-ын Намьянжү хоттой ах дүүгийн харилцаатай. Энэ харилцааны шугмаар жил бүр хүүхэд солилцдог юм. Сурлага, урлагийн авьяасаараа шалгарсан солонгос хүүхдүүд энэ өдрүүдэд Улаанбаатар хотод хөл тавьж, манай оронтой танилцаж байна. Хүүхдүүд 7 хоног аялах хугацаандаа Горхи Тэрэлжид амарч, Чингисийн морьтой хөшөөг үзэж сонирхоно.
Түүнчлэн олон улсын хүүхдийн Найрамдал зусланд очиж үе тэнгийн хүүхдүүдтэй нөхөрлөх юм. Намьянжүгийн хүүхдүүдэд морь унуулж сонирхуулахаар аялалын хөтөлбөрт тусгажээ. 2 хотын найрамдал нөхөрлөлийн шугмаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн эдгээр хүүхдүүдийг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М. Отгонбаяр хүлээн авч уулзаж, тавтай зочлохыг хүслээ.