Хөрөнгө оруулахыг зөвшөөрөх тухай

2010-11-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 2003 оны 523 дугаар захирамжаар батлагдсан "Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөренгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын барилгын түрээсээр эзэмшиж байгаа "А" хэсэгт их засвар, хөрөнгө оруулалт хийхийг "ОКУ" ХХК-д зөвшөөрсүгэй.

     Хоёр. "ОКУ" ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын ажлын явц, гэрээний үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, нийслэлийн өмчийн барилгад их засвар, хөрөнгө оруулалтын ажлыг зохих хууль, журам, зураг төсвийн дагуу техникийн норм дүрмийг баримтлан, чанар сайтай хийж гүйцэтгэн, эзэмшилт ашиглалтыг сайжруулж ажиллахыг "ОКУ" ХХК /Б.Энхтуул/-д тус тус үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР