Концессын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт" дахь ажлуудыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, бодлого чиглэлээр хангаж ажиллах Концессын Зөвлөлийг хавсралтанд заасан   бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
.
     Хоёр. "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт" дахь ажлуудыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Концессын зөвлөл /Б.Баатарзориг/-д даалгасугай.

     Гурав. Концессын зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын төсөвт тусгахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт" дахь ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, Концессын зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэж, шаардлагатай баримт материал, мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 262 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ  Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дүгээр сарын 11-ны өдрийн
133 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН КОНЦЕССЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Зөвлөлийн ахлагч:       Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Зөвлөлийн гишүүд:

  • Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Нийгмийн  хөгжлийн  асуудал эрхэлсэн орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал эрхэлсэн орлогч
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • Нийслэлийн Засаг даргын Хуулийн зөвлөх
  • Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Нийслэлийн Газрын албаны дарга
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
  • Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дарга
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Замын цагдаагийн газрын дарга
  • Нийслэлийн Зурагтөслийн хүрээлэнгийн захирал
  • Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төвийн захирал
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Тамгын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн төсөл  хөтөлбөр  хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлагын эдийн засагч
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн төсөлийн удирдлага, инноваци хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:
Нийслэлийн   Өмчийн   харилцааны   газрын   Төр,   хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн ахлагч