Орон нутгийн өмчийн концөссын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Усан хангамж, үйлдвэрлэл, экологийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

       Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/ -т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/-нд, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т, барилга баригдах газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.

      Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
141 тоот 1-дүгээр хавсралт

УСАН ХАНГАМЖ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын зүйлийн төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

1

Амгалан дахь дулааны станц

БЗД-ийн 8-р хорооны дэвсгэрт байрлах 30 гаруй бага дунд оврын уурын зуухнуудыг нэгтгэж дулааны станц барих

“Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах”

Дулааны станцын зураг төсөл боловсруулах, барих, өмчлөх, ашиглах, дулаан үйлдвэрлэх, гэрээнд заасны дагуу үүрэг хүлээх

2

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид шинэ технологи нэвтрүүлэх “Биохийн технологи”

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн замаар байгаль орчин, хөрс усны бохирдлыг багасгах

“Барих-ашиглах-шилжүүлэх”

Байгаль орчинд хор нөлөөгүй технологиор шинэчлэн сайжруулан барих, ашиглах, шилжүүлэх

3

Нисэхийн цэвэрлэх байгууламж

Нисэхийн орчимд орон сууцны шинэ хорооллууд, спортын цогцолбор шинээр ашиглалтанд орж буйтай холбогдуулан төвлөрсөн цэвэрлэх байгууламж шинээр барина

“Барих-ашиглах-шилжүүлэх”

Цэвэрлэх байгууламж барих, ашиглах, шилжүүлэх

4

Нисэхийн усан хангамжийн шинэ эх үүсвэр

Иисэхийн орчимд орон сууцны шинэ хорооллууд, спортын цогцолбор шинээр ашиглалтанд орж буйтай холбогдуулан усан хангамжийн шинэ эх үүсвэрийн хайгуул, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

'Барих-ашиглах-шилжүүлэх"

Усан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглах, шилжүүлэх.

5

Туул голын ус хуримтлуулах далан барьж байгуулах

Үерийн аюулаас хамгаалах, усны хор хөнөөлөөр орчны хөрсний эвдрэл ба бохирдлоос урьдчилан сэргийлэх, урсцыг тогтвортой байлгах арга хэмжээ авах

"Барих-шилжүүлэх"

Туул голын даланг шинэчлэн сайжруулах, Улаанбаатар хотын ахуйн хэрэглээний усны нөөцийг нэмэгдүүлэх, барих, шилжүүлэх.

6

Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ -ын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл

Үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх системийг орчин үеийн жишигт нийцсэн стандартын шаардлага хангасан үйлдвэр болгон сайжруулах.

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх системийг стандартын шаардлага хангасан үйлдвэр болгон сайжруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

7

Эмээлт тосгоны үйлдвэрийн шинэ цэвэрлэх байгууламж

Шинэ суурьшлын бүсд арьс ширний үйлдвэрүүд төвлөрөх болсонтой холбогдуулан арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх.

"Барих-ашиглах-
шилжүүлэх"

Цэвэрлэх байгууламж барих, ашиглах, шилжүүлэх.

8

Ариутгах шугам

Баянхошуу бүсэд 39.48 км, Толгойт бүсэд 17 км цэвэр усны шугам тавигдсан тул бохирын ариутгал татуургын шугам тавих ажил.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

9

Усан сан, худаг

Гэр хорооллын өрхийн усны хүрэлцээ хангамжийг сайжруулах.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-
шилжүүлэх"

Зурагтөсөл боловсруулах, шинээр усан сан барьж, худаг гаргах, ашиглах, шилжүүлэх.

10

"Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн"

Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх, чандарлан, бунхан сувраганд байрлуулж, 137 га газрыг чөлөөлөх

"Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх"

Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хорооодын нутаг дэвсгэр дэх хуучин оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэн оршуулсан шарилыг чандарлах, шинэчлэх

11

Ногоон нуурыг сэргээж эко орчин бүрдүүлэх

Байгаль орчныг сэргээх агаарын бохирдлыг бууруулах

"Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх"

Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх

12

Сэлбэ голын эрэгдагуух "Аялгуут усан хүрээлэн"

Гол дагуу хаясан барилгын болон ахуйн хог цэвэрлэх, Байгаль орчны нөхөн сэргээлт хийж ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай нөхцөлийг бүрдүүлэх.

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Сэлбэ голын эрэг дагуу 4 улирлын спорт, соёл амралтын цогцолбор барих, ашиглах, шилжүүлэх

 
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
141 тоот 2 дугаар хавсралт
 
УСАН ХАНГАМЖ,ҮЙЛДВЭРЛЭЛ,ЭКОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС
Дарга:   Б.Баатарзориг          Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч
Гишүүн:
  • Ч.Бат                            Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга
  • П.Цогтбаатар               Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • Э.Ганхүү                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • Г.Нандинжаргал         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Л.Алтангэрэл             Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Б.Пүрэвжав                Ус сувгийн удирдах газрын дарга
  • Х.Батбаатар                Барилга байгууламжийн чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Д.Ган-Эрдэнэ             Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн мэргэжилтэн