Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зуйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар топгоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


       Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/ -т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/ -нд, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/ -т, барилга баригдах газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн барилгын зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/ -т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.


      Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
139 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын зүйлийн төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ
1

Сонгинохайран дүүргийн ахмадын сувилал

Ахмад настны нийгмийн хамгааллыгсайжруулах, таатай орчин бүрдүүлэх эрүүл мэндийг сайжруулах.

"Барих-ашиглах-шилжүүлэх.

Сувиллын барилга байгууламжийг барих, тоног төхөөрөмжийг нийлүүлэн ашиглах, шилжүүлэх.

2

Эрүүл мэндийн оношлогооны төв

Нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн оношлогооны төв байгуулах

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх.

Зураг төсөл боловсруулах, эрүүл мэндийн оношлогооны төв барих, тоног төхөөрөмжийг нийлүүлэн ашиглах, шилжүүлэх.

3

Хүүхдийн нэгдсэн эмнэлэг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх.

Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар  сарын 11-ны өдрийн
139 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН
КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

 

Дарга: Б.Баатарзориг      Нийслэлийн Засагдаргын нэгдүгээр орлогч
Гишүүд:

  • Ц.Цогзолмаа                   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч
  • П.Цогтбаатар                  Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • С.Туул                             Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Э.Ганхүү                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • М.Отгонбаяр                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Б.Төмөрчулуун               Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • О.Одбаяр                        Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Б.Саруул                         Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн мэргэжилтэн