Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


    Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Авто замын салбарт хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


      Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/-т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т, зураг төслийн төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, авто зам баригдах болон хоёр талын замуудыг өргөтгөх газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.


    Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011
02 дугаар сарын 11-ны өдрийн
136 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

АВТО ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын зүйлийн төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ
1

Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

Төвлөрсөн үйлчилгээ, хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад тээврийн хэрэгслийн зогсоол байгуулна.

"Зураг төсөл боловсруулах-барих-
ашиглах-шилжүүлэх"

Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

2

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ард кино театрын зүүн талд явган зорчигчийн нүхэн гарц

Тээврийн хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж замын түгжрэлийг бууруулна.

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Нүхэн гарц барих, ашиглах, шилжүүлэх

3

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгат явган зорчигчийн нүхэн гарц

Тээврийн хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж замын түгжрэлийг бууруулна.

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Нүхэн гарц барих, ашиглах, шилжүүлэх

4

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын уулзварт явган зорчигчийн нүхэн гарц

Тээврийн хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж замын түгжрэлийг бууруулна.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Нүхэн гарцны зурагтөсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

5

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн урд уулзварт явган зорчигчийн нүхэн гарц

Тээврийн хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж замын түгжрэлийг бууруулна.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Нүхэн гарцны зурагтөсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

6

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Төв шуудангийн урд уулзварт явган зорчигчийн нүхэн гарц

Тээврийн хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж замын түгжрэлийг бууруулна.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Нүхэн гарцны зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

7

Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо, Яармагийн товчооноос Нисэхийн товчоо хүртэлх авто зам

Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо, Яармагийн товчооноос Нисэхийн товчоо хүртэлх эвдрэлтэй замыг шинэчлэн сайжруулах ажил.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Нийт 18 км хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах, барих,
шилжүүлэх

8

Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик хүртэлх авто зам

Биокомбинат, Шувуун фабрикийн
эвдрэлтэй замыг шинэчлэн сайжруулах ажил.

"Зураг төсөл боловсруулах-барих-
ашиглах-шилжүүлэх"

22.5 км хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, түрээслэх, шилжүүлэх

9

Дүнжингарав худалдааны төвөөс улиастайн уулзвар хуртэлх авто зам

Баянзүрх дүүрэг дэх төмөр замын УРДУУР баригдах авто зам барих

"Барих-шилжүүлэх"

6.0 км хатуу хучилттай авто зам барих, шилжүүлэх.

10

Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам

Хан-Уул дүүргийн 13, 14 -р хороо Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам гүүрийн хамт барих

"Барих-ашиглах-
шилжүүлэх"

Хатуу хучилттай авто зам, 36.75 у/м гүүрийн хамт барих, ашиглах, шилжүүлэх

11

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто зам

Шарга морьтын уулзвараас Гүнтийн чиглэлийн авто зам барих

"Барих-шилжүүлэх"

5 км хатуу хучилттай авто зам барих, шилжүүлэх

12

Зуслангийн чиглэлийн авто зам

Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шарга морьтын зуслан хүртэлх авто зам барих

"Барих-ашиглах-
шилжүүлэх"

10.4 км хатуу хучилттай авто зам 56.0 у/м гүүрийн хамт барих, ашиглах, шилжүүлэх

13

Ар зайсан-Их тэнгэрийн авто зам

Ар зайсан, Их тойруугаас урд хэсгээс Дөрвөн уулын цэцэрлэг хотхоны баруун урдуур Их тэнгэрийн авто замтай холбох авто зам

"Барих-шилжүүлэх"

3.8 км хатуу хучилттай авто замыг барих, шилжүүлэх

14

Автобусны эцсийн болон завсрын буудлуудын тохижилт, шинэчлэл

Ард иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих, үйлчлүүлэх орчинг бүрдүүлэх

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Автобусны эцсийн болон завсрын буудлуудыг үйлчилгээний төвийн цогцолборын хамт тохижуулах зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
136 тоот захирамжийн хоёрдугаар  хавсралт

 

АВТО ЗАМЫН  САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН
КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

Дарга:     Б. Баатарзориг            Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Гишүүд:

  • Б. Мөнхбаатар                  Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч
  • П. Цогтбаатар                   Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • Э. Ганхүү                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • Б.Төмөрчулуун                 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Д.Од                                  Нийслэлийн Авто замын газрын дарга 
  • П.Наранцэцэг                   Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
  • Ж.Даваасүрэн                   Нийслэлийн Авто замын газрын захиргаа, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга

Нарийн бичигийн дарга:

Г.Сугарбат                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн