Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-04-15 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн   46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 2010  оны "Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах    тухай" 6/45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Улаанбаатар хотын хэмжээнд газар доорхи хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад үүрэг болгосугай.

     Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2011  оны 103 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 9 дэхь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
307 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ДООРХИ ХӨРСНИЙ
СЫГ АШИГЛАХ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ

/сая төг/


Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Улаанбаатар   хотын   хэмжээнд   газар доорхи  хөрсний  усыг  ашиглах  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил

2010-2011

2,400.0

1,400.0

 

ДҮН

 

2,400.0

1,400.0