Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгааныг тогтоох” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2020 -оны 11 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цар тахлаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах УИХ-ын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар орлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн ййД.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн онцгой комисс алба хаагчдынхаа дархлааг дэмжиж байна
Баянгол дүүргийн онцгой комиссоос коронавирусийн цар тахлын эрсдэлээс иргэдээ хамгаалахаар ажиллаж буй алба хаагчдадаа бээлий, маск, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангаж байна.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өчигдөр нийтийн тээврээр 44957 хүн зорчжээ
Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Өчигдрийн /2020.11.16/ 22:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7329-өөр илүү байгаа юм.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотод шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна
“Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдэд 290 ажилтан ажиллаж, нийт 3410.76 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 542.335 тонн шахмал түлш үйлдвэрлэх нөөцтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөц 95,000 тонн байгаа аж.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“КОВИД-19”-ийн сайн дурын шинжилгээг дараах байршлуудад үнэ төлбөргүй авна
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.
2020 -оны 11 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд  нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ  
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 20 аж ахуйн нэгжийн 827 тээврийн хэрэгсэл гарсан бөгөөд автобуснуудыг рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн байна.
2020 -оны 11 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өчигдөр 20:00 цагийн байдлаар товчоодоор 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн хотоос гарчээ
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийж байна.
2020 -оны 11 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
2020 -оны 11 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусанд ариутган халдваргүйжүүлжээ.
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт нөөцийн 19 тонн мах худалдааллаа
Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 1, 4, 8, 10 дугаар хороонд байрлах “Скай”, “Жуков”, “Тэнгэр”, “Амгалан” зэрэг худалдааны төвүүдийн гаднах талбайд нөөцийн 19 тонн нөөцийн махыг эхний өдөр худалдаалж дууслаа. Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын зайг бариулах ажилд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сахиулж ажиллалаа.
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“КОВИД-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг нэр бүхий 18 цэгт авна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн 2020.11.16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
95,000 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна.
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дараах гурван газраас үйлчлүүлсэн иргэд өөрийгөө тусгаарлахыг НЭМГ-аас уриалав
Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. үүнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох автомашины тусгай зөвшөөрлийг олгох байгууллагуудын хуваарийг танилцуулж байна
Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох юм.
2020 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлш борлуулагчдад халдвар, хамгааллын хэрэгсэл олгов
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод буй. Хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, шатахуун хангамж, эрчим хүч, дулаан хангамж...зэрэг тодорхой тооны чиглэлээс бусад салбарынхан энэхүү хөл хорионы дэглэмд хамаарахгүй юм.
2020 -оны 11 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашаас Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн мах худалдаалж эхэлнэ
УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарын тушаалаар байгуулагдсан “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар өгсөн юм.
2020 -оны 11 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээвэрт 10-12 хүн сууж зорчихоор зохион байгуулж, чиглэлийн автобус хоорондын зайг 3-5 минут болгон ойртуулав
Улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үүрэг болгосны дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн автобуснуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
2020 -оны 11 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ