“Social innovation week 2021” зохион байгуулагдах гэж байна
“Кайт Монгол” ХХК болон Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим арга хэмжээг энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab, Жайка, ТОС Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, бусад олон улсын болон Монголын экспертүүд оролцоно.
2021 -оны 2 -р сарын 19
ДЭЛГЭРЭНГҮЙ