Хотын дарга Эрхүү мужийн Амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.
2017 -оны 2 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.
2017 -оны 1 -р сарын 19
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа. Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
2017 -оны 1 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ.
2017 -оны 1 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.
2017 -оны 1 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.
2017 -оны 1 -р сарын 12
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.
2017 -оны 1 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Австри улсын Бээжин дэх ЭСЯ-ны худалдааны аташетай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе ноён Майкл Таншицтэй уулзлаа.  Австрийн Засгийн газраас 2011 оны гэрээгээр манай улсад 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгосон.

2016 -оны 12 -р сарын 12
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Вьетнам Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа. Ноён Пан Данг Дунг нь 2014 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн  элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Улаанбаатар хоттой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар талууд ярилцлаа. Элчин сайд Пан Данг Дунг нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал
2014 -оны 4 -р сарын 11
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Австрийн FHWien Их сургуультай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл өнөөдөр Австрийн FHWien Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Австрийн FHWien Их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Их сургуулийг  Улаанбаатар хотод байгуулах асуудлаар санал солилцлоо.
Хотын дарга, “Өнөөдөр манай улсын  их, дээд сургуулиудын 
2014 -оны 3 -р сарын 31
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол-Английн санхүү, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг 9-р сард Лондон хотод болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Э.Анар болон холбогдох албаныхан оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроган “Хүлээн авч уулзаж буй нийслэлийн Засаг дарга болон
2014 -оны 3 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Бүгд найрамдах Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа. Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын
2014 -оны 2 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Microsoft корпораци дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Microsoft Dynamics-ийн орон нутгийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар тус корпорацийн олон улсад нэвтрүүлсэн мэдээллийн технологийн туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо
2014 -оны 2 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
АХБ-ны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын төлөвлөлтийг сайжруулна
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт  нийслэлд шинээр 8 дэд төв барихаар тусгаж, Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. 2013-2023 он хүртэл 10 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь хоёр үе шатаар хэрэгжинэ гэж тооцож Улаанбаатар хотын хот төлөвлөлтийг сайжруулах төслийг эхлүүлээд байгаа юм. 
2013 -оны 12 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад харилцааны чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө
Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгин газрын 2013 оны 05-р сарын 11-ний өдрийн 169-р тогтоолыг танилцуулах зорилтын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс 
2013 -оны 12 -р сарын 12
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүгд Найрамдахчуудын олон улсын хуралд хотын дарга хүндэт зочноор оролцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Олон Улсын  Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор 12 сарын 08-наас 13-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад  айлчилж байна.
2013 -оны 12 -р сарын 10
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргаа цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье
2013 -оны 11 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Буриад Улсын Засгийн газартай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотод айлчилж буй ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Буриад Улсын тэргүүн болон Засгийн газрын Тамгын газрын дарга, төлөөлөгчдийн тэргүүн Носков Петр Лукич тэргүүтэй бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
2013 -оны 11 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна
ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга  Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ
2013 -оны 11 -р сарын 7
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус, хөрсний бохирдлыг цэвэрлэх Канад технологийг санал болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Канад улсын ЕXP компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд Хотын даргад гурван чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд Канадын технологийг нэвтрүүлэх санал тавьсан юм
2013 -оны 10 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ