Япон улсын туршлагаас суралцаж байна
Онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо. Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо. Мөн 2017 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгагдсан.
2017 -оны 4 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг хүлээн авч уулзлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод “Нийслэлийн өмнөх удирдлагууд Казахстаны Элчин сайдын яамны шинэ байр барих газрыг давхардуулан олгосноос маргаан үүслээ. Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн.
2017 -оны 4 -р сарын 6
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Харин одоо Улаанбаатар хотод Элчин сайдын яамтай болсон. Энэ нь хоёр орны харилцаанд илүү дөхөм, хамтын ажиллагаа илүү хурдан үр өгөөжтэй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Хоёр орны харилцаанд соёл урлаг болон аялал жуулчлал маш их эерэг үр нөлөөтэй.
2017 -оны 4 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо
“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа.
2017 -оны 3 -р сарын 30
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Синьхуа агентлагт ярилцлага өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзаж ярилцлага өглөө. Хотын дарга С.Батболд Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Жөн Чуанд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө
2017 -оны 3 -р сарын 30
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын Европын хотуудад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд зарим салбарын боловсон хүчнийг дадлагажуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр туслах боломжтой гэсэн юм. Варшав хотод хийсэн айлчлалын үеэр тус хотын ундны ус цэвэршүүлэх “Линдлэй” байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан.
2017 -оны 3 -р сарын 27
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын Захирагч Варшав хотод айлчилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа юм.
2017 -оны 3 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож, хамтран ажиллахаар болсон байна.
2017 -оны 3 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Австри улсын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхлтай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын даргын орлогч Ж.Батбаясгалан Австри улсын Элчин сайд болон албаны хүмүүсийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад 2016 оны 12 дугаар сард Австри Улсын Вена хотод айлчлах үеэрээ яригдсан гол ажлуудын талаар дурдлаа.
2017 -оны 3 -р сарын 7
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Истанбулын Захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар барих 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм.
2017 -оны 2 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Тантай танилцсандаа таатай байна. Бүгд Найрамдах Турк улс Монгол Улс хоёр нь олон зуун жилийн түүхэн найрсаг харилцаатай билээ. Үүний тод жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэхь Билэг хааны дурсгал, Налайх дахь Тоньюкүкийн хөшөө дурсгал зэргийг дурдаж болно.
2017 -оны 2 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захиралтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захирал ноён Хаолиан Шүг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман, Суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова болон НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, БТХ-ийн төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Эрхүү мужийн Амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.
2017 -оны 2 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.
2017 -оны 1 -р сарын 19
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа. Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
2017 -оны 1 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ.
2017 -оны 1 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.
2017 -оны 1 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.
2017 -оны 1 -р сарын 12
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.
2017 -оны 1 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ