Эрх шилжүүлэх тухай

2014-04-04 00:00:00
2014 оны 04 сарын 04 өдөр                                                     дугаар А/242                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай” 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг  нийслэлийн Засаг даргаас Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн тухайн хорооны иргэдийн оролцоотойгоор зохион байгуулахыг даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар     /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 

 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны           
04 дүгээр сарын  04-ны өдрийн
А/242 дугаар  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР
2014 ОНД САНХҮҮЖИХ БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ
 ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА
ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
                                                                                                            /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг  2014 онд санхүүжих  Гүйцэтгэгч
1 Алтгана гэр хорооллын гэрэлтүүлэг /БХД, 1-р хороо/ 2014 30,9 30,9 Тусгай зөвшөөрөл бүхий байгууллага
  ДҮН   30,9 30,9