БНСУ-д албан томилолтоор явуулах тухай

2014-04-04 00:00:00
2014 оны 04 сарын 04 өдөр                                                    дугаар А/230                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Шилэн тендер”, “Ухаалаг хот” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын төрийн худалдан авах ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Цэрэнсодном, Нийслэлийн худалдан авах ажиллагааны Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Өлзийхишиг, ахлах мэргэжилтэн С.Ганбаяр нарыг 2014 оны 04 дүгээр сарын    08-наас 12-ны өдрүүдэд БНСУ-д томилон явуулсугай.
2. Албан томилолтын зардал болох 4 700 000 /Дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөг, 3300 /Гурван мянга гурван зуу/ долларыг батлагдсан төсвийн дагуу гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Томилолтоор явсан тухай тайланг 2 долоо хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ю.Идэрцогтод даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ