Ойжуулалтын ажлын эрх шилжүүлэх тухай

2014-04-03 00:00:00
2014 оны 04 сарын 03 өдөр                                                     дугаар А/227                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалт, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Ойжуулалт ойн зурвас байгуулах ажлын худалдан авах ажиллагааны хуваарь батлах тухай” А-44 дүгээр тушаалаар эрх шилжин ирсэн улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх хайрханд төвлөрүүлэн 260 га газарт шилмүүст модоор ойжуулах 180,700,000 /нэг зуун наян сая долоон зуун мянган/ төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ