Ажлын хэсэг байгуулах тухай

2014-04-02 00:00:00
2014 оны 04 сарын 02 өдөр                                                        дугаар А/221                        Улаанбаатар хот
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “б”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны             11 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх              5 дугаар тайлан илтгэлийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, тайлан илтгэлийг боловсруулах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.
2. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх              5 дугаар тайлан илтгэлийг боловсруулахад шаардлагатай тоон мэдээлэл, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг 2014 оны 06 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт гарган өгч хамтран ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд даалгасугай.
3.Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх               5 дугаар тайлан илтгэлийг нэгтгэн хэлэлцүүлж Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 08 дугаар сарын 05-ны дотор танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Буяндалай/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                           
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 02-ны өдрийн
А/221 дүгээр захирамжийн 1 дүгээр  
хавсралт
 
 
 
 
 
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН
 ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ 5 ДУГААР ТАЙЛАН ИЛТГЭЛИЙГ
БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн дарга:
 
 
 
Дэд дарга:
 
Ц.Буяндалай
 
 
 
Ё.Гэрэлчулуун
 
Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд: Б.Бадрал
 
 
Ү.Ганболд
 
 
 
М.Отгонбаяр
 
 
 
С.Отгонгэрэл
 
 
Э.Ганхүү
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
  С.Туул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
 
  Ч.Болдбаатар
 
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч
 
  Л.Оюунчимэг Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч
 
  Ч.Очирхүү
 
Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга
 
  С.Содномдорж Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын дарга
 
  Ц.Отгонбагана Нийслэлийн Боловсролын газрын дарга
2
 
  Ч.Баянчимэг
 
Б.Батцэнгэл
Нийслэлийн Статистикийн газрын дарга
 
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
 
  Б.Бат-Орших Нийслэлийн Прокурор
 
  Д.Энхсайхан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын  дарга
 
  Д.Золзаяа Нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны дарга
 
  Д.Жаргалсайхан
 
 
Э.Тэмүүлин
 
 
М.Ням-Очир
 
 
Н.Тунгалаг
 
Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга
 
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
 
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
     
Нарийн бичгийн дарга Я.Байгалмаа Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 02-ны өдрийн
А/221 дүгээр захирамжийн 2 дугаар  хавсралт
 
 
 
 
 
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН
ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ 5 ДУГААР ТАЙЛАН
 ИЛТГЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХ УДИРДАМЖ
 
 
Нийтлэг зүйл:
-       Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх 5 дугаар тайлан илтгэлийг боловсруулна.
-       Тайлан илтгэл 2009-2013 оны хугацааг хамарна.
 
Бүтээгдэхүүн:
-       Хүний эрхийн асуудлаарх Нийслэлийн нийтлэг цөм тайланд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар сүүлийн үеийн нэмэлт мэдээлэл, тайлбар бүхий тайлан илтгэл /20-30 хуудас/
-       Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтйин талаарх нийслэлийн тайлан илтгэл /80 хуудас/
-       Дээрх илтгэл тайлангуудын хавсралтууд /150 хуудас/
 
Хамрах хугацаа:
-       Эхлэх хугацаа: 2014 оны 03 дугаар сарын 15
-       Дуусах хугацаа: 2014 оны 08 дугаар сарын 01
 
Зарчим:
-       НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны удирдамжийн дагуу хандана.
-       Хүүхэд, иргэд, байгууллага, нэгжийн оролцоог хангана.
-       Хүүхэд, гэр бүлд гарсан бодит үр дүнг үндэслэнэ.