Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2014-03-25 00:00:00
2014 оны 03 сарын 25 өдөр                                                         дугаар А/208                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,   33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.2, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/10 дугаар тогтоолын 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн хавсралтад дурьдсан 7 /долоо/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсугай.
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай газар эзэмших, ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлаж, барилга угсралтын ажилд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 226 дугаар захирамжийн нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Их адъяа ХХК, 2012 оны А/493 дугаар захирамжийн нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Улаанбаатар хотын банк /СБД 1, 8 дугаар хороо/, 2013 оны А/975 дугаар захирамжийн Улаанбаатар банк,  2012 оны А/452 дугаар захирамжийн нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Б.Бурмаа, 2012 оны А/420 дугаар захирамжийн Лагнайбат ХХК, 2011 оны 292 дугаар захирамжийн Роял Нью Кэстл ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн
А/208 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ТУХАЙ
д/д Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын
Хороо Зориулалт Хэмжээ м2 Хугацаа /жил/ Баталгаажигдах эх үүсвэр
Баянзүрх дүүрэг
1 Лагнайбат ХХК 5 Үйлчилгээ 345 2 НЗД-ын 2012 оны А/420
Сүхбаатар дүүрэг
2 Их адъяа ХХК 1 Орон сууц 1300 2 НЗД-ын 2010 оны 226
3 Улаанбаатар хотын банк 1 Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн 4000 2 НЗД-ын 2012 оны А/493
4 Улаанбаатар хотын банк 8 Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн 10800 2 НЗД-ын 2012 оны А/493
5 Улаанбаатар хотын банк 8 Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн 1200 2 НЗД-ын 2013 оны А/975
Хан-Уул дүүрэг
6 Роял нью кэстл ХХК 8 Орон сууц 55000 2 НЗД-ын 2011 оны 292
Чингэлтэй дүүрэг
7 Иргэн Б.Бурмаа 5 Үйлчилгээ 1500 2 НЗД-ын 2012 оны А/452