Франц, Польш, Литва Улсуудад томилолтоор явуулах тухай

2014-03-21 00:00:00
2014 оны 03 сарын 21 өдөр                                                      дугаар А/198                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Улаанбаатар цэвэр агаар” төслийн Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгаат ажлын хүрээнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй, Монгол Улсын Эрчим хүчний яамны дэд сайд Д.Доржпүрэв тэргүүтэй Төвлөрсөн дулаан хангамжийн тухай танилцах, туршлага судлах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын дарга Ч.Бямбажавыг 2014 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Франц улсын Парис, Польш улсын Варшав, Литва улсын Вильнюс хотуудад томилон явуулсугай.
2.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ч.Бямбажавт даалгасугай.
 
  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ