Хөрөнгө гаргах тухай

2014-03-13 00:00:00
2014 оны 03 сарын 13 өдөр                                                     дугаар А/159                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-ын “а”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мал эмнэлгийн бэлэн байдал, мал, амьтны өвчлөлийн дуудлага үйлчилгээ, гамшгаас хамгаалах, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээнд ашиглах дуудлага үйлчилгээний аксент маркийн, тусгай зориулалтын ДУК автомашин, дуудлага үйлчилгээний Старех автомашинуудыг худалдан авахад шаардагдах 196 000 000 /нэг зуун ерэн зургаан сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг  даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
2.Батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, тайланг Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.
3.Худалдан авсан автомашинуудыг нийслэлийн өмчид бүртгэн, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ