Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2014-02-25 00:00:00
 2014 оны 02 сарын 25 өдөр                                            дугаар А/121                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны  “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  /Л.Нарантуяа/-т даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 25 -ны өдрийн
А/121 дүгээр захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОН ДАМЖИН
ХЭРЭГЖИХ ХӨРӨНГӨ  ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 Нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай /БГД, ХУД/ 2013-2014 1,435.0 435.0
2 Халамжийн орон сууцны барилга /СБД, 7 дугаар хороолол/ 132*3ш 2012-2014 23,334.2 7,962.4
3 Цэцэрлэгийн барилга 240 ортой /ХУД, 8 дугаар хороо/ 2013-2014 1,670.0 1,340.0
4 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөл /БГД/ 2013-2014 1,800.0 1,500.0
  ДҮН   28,239.2 11,237.4