Филиппин улсад томилолтоор ажиллуулах тухай

2014-02-21 00:00:00
2014 оны 02 сарын 21 өдөр                                       дугаар А/108                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Филиппин улсын Манила хотод 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдах Азийн хөгжлийн банк болон Улаанбаатар хотын хот байгуулалтыг сайжруулах техникийн туслалцааны гэрээний хэлэлцээрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, мэргэжилтэн Ц.Баярсайхан, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал нарыг томилон ажиллуулсугай.
  2. Гэрээний хэлэлцээрийн тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Отгонбаатарт үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ