Захирамж хүчингүй болгох тухай

2013-03-21 00:00:00
2013 оны 03 сарын 21 өдөр                                                 дугаар А/321                                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны а/464 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус дүүргийн 12 дугаар хороонд баригдах иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборын барилгыг 6 дугаар хороонд шилжүүлэн барихыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод зөвшөөрсүгэй.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/554 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
     
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                        Н.БАТАА