Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                            дугаар А/975                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,  33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.2, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/10 дугаар 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн хавсралтад дурьдсан 36 /гучин зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай газар эзэмших, ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлаж, барилга угсралтын ажилд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2007 оны 286   дугаар захирамжийн “И Би Өү фенсинг”  ХХК,  “Өгөөж  чихэр  боов” ХХК-д, 2007 оны 511 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Богд-Асар” ХХК-д, 2008 оны 182 дугаар захирамжийн иргэн Барилга хот байгуулалтын газар, Л.Дашпүрэв, Н.Батбаяр, Х.Болдбат, Л.Дорждагва, Б.Уян, Х.Батбэх, М.Цэрэнбат-д, 2010 оны 98 дугаар захирамжийн иргэн Ч.Дэлгэрцэцэг, “Ананда Йога” ХХК-д, 2010 оны 412 дугаар захирамжийн  Барилга хот байгуулалтын газар, “Дангал” ЗГБХН-д, 2010 оны 822 дугаар захирамжийн Барилга хот байгуулалтын газар, иргэн Г.Хулан, “Эс Өү Ди Кю” ХХК-д, 2010 оны 823 дугаар захирамжийн “Бадам хатан эх” урлагийн холбоонд,  2011 оны 42 дугаар захирамжийн иргэн Д.Отгонбаяр, “Эрчимт сүлжээ зам” ХХК, иргэн З.Алтай-д, 2011 оны 292 дугаар захирамжийн иргэн С.Төмөрчөдөр,  2011 оны 678 дугаар захирамжийн “Сакура констракшин” ХХК-д, 2011 оны 744 дүгээр захирамжийн Барилга хот байгуулалтын газар, “Монголын нано технологийн корпораци” ТББ-д,  2011 оны 780 дугаар захирамжийн “Мон эрц майнинг” ХХК-д, 2012 оны А/117 дугаар захирамжийн иргэн Т.Нямдоржид, 2012 оны А/119 дүгээр захирамжийн Барилга хот байгуулалтын газар, “Улаанбаатар их дэлгүүр” ХХК, “Ай Ти Жи Эм” ХХК-д, 2012 оны 290 дүгээр захирамжийн “Си Си Эм Жи” ХХК-д, 2012 оны А/344 дүгээр захирамжийн Барилга хот байгуулалтын газар, иргэн Д.Энхбат, А.Анхбаяр, “Бэлон” ХХК, “Бак-ярд” ХХК, “Ривервию проперти” ХХК, “Женерал тех” ХХК-д, 2012 оны А/452 дугаар захирамжийн Барилга хот байгуулалтын газар, “Мэнэнхан”     ХХК-д, 2012 оны А/493 дугаар захирамжийн Барилга хот байгуулалтын газар, “Улаанбаатар хотын банк” /СБД, ЧД/-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ