Мөнгөн урамшуулал олгох тухай

2013-10-25 00:00:00
2013 оны 10 сарын 25 өдөр                                           дугаар А/967                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/399 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан багш нарын нэрсийг нэгдүгээр хавсралтаар баталж, мөнгөн урамшуулал олгосугай.
 
2.Мөнгөн урамшуулалд шаардагдах 345 000 000 /гурван зуун дөчин таван сая/ төгрөгийг “Нийслэлийн ерөнхий боловсролын сургалтын чанар хүртээмжийг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх”-ээр батлагдсан зардлаас гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Гэнхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
 
4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ