Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2013-10-23 00:00:00
2013 оны 10 сарын 23 өдөр                                           дугаар А/965                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх заалт,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын дулааны техникийн нөхцөл нь төвлөрсөн дулаан хангамжинд холбох боломжгүй гэж гарсан тул  захиалагч байгуулагаас ирүүлсэн техникийн шийдлийн дагуу дулаан хангамжийг хатуу түлшний болон цахилгаан зуухаар, цэвэр усны хангамжийг зөөврийн усаар хангахад  шаардагдах 34,863,803.0 /гучин дөрвөн сая найман зуун жаран гурван мянга найман зуун гурван/ төгрөгийг  нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгуудын тендер шалгаруулалтын хэмнэлтээс гаргахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
     
 
 
   
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ