Ажлын хэсэг байгуулах тухай

2021-04-02 09:15:45

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                              Дугаар А/248                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Эрчим хүчний зохицуулах хороо, “Баатар дулаан хан” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдэд дурдагдсан үйл ажиллагааны шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

  

Ахлагч:

Х.Гантулга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

Гишүүд:

В.Баттулга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн

 

 

Г.Тэмүүжин

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

 

Б.Найрамдал

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч

Нарийн бичгийн

дарга:           

Н.Нарангэрэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ахлах мэргэжилтэн


          2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан шалгалтыг шуурхай зохион байгуулж, үр дүнг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Х.Гантулга)-т даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР