Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах, ажиллах журам батлах тухай

2021-04-02 09:10:55

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/247                                              Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба,

мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах,

ажиллах журам батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.10, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үүрэг бүхий “Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба”-ыг нэгдүгээр, “Мэргэжлийн анги”-ийг хоёрдугаар, “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажиллах журам”-ыг гуравдугаар хавсралтаар баталсугай.

 

        2.Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн ажиллах журам батлагдсантай холбогдуулан гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т үүрэг болгосугай.

 

      3.Захирамж батлагдсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/523 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

         4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР