Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

2021-04-01 09:00:07

2021 оны 04 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/240                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчөөс төрийн өмчид

эд хөрөнгө шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын балансад бүртгэлтэй нэгдүгээр хавсралтад заасан 28,401,100 (хорин найман сая дөрвөн зуун нэг мянга нэг зуу) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий тавилга, эд хогшил, машин, тоног төхөөрөмж, Хан-Уул дүүргийн 145 дугаар цэцэрлэгийн балансад бүртгэлтэй хоёрдугаар хавсралтад заасан 17,766,000 (арван долоон сая долоон зуун жаран зургаан мянга) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий цахилгаан дамжуулах кабель шугамыг данс бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэхийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Ш.Цогбаатар), Хан-Уул дүүргийн 145 дугаар цэцэрлэг (Ч.Янжиндулам)-т зөвшөөрсүгэй.

 

    2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР