Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2021-02-10 09:20:13

2021 оны 02 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/80                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т зөвшөөрсүгэй.

 

       2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Б.Цогбадрах)-т, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх)-т, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Д.Бэхбаяр)-т, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Г.Баатар)-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР