Аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

2021-02-10 09:15:22

2021 оны 02 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/79                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Аялал жуулчлалыг дэмжих

зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотод аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэх, салбар хоорондын уялдааг хангах, чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын аялал жуулчлалын дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, “Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

      2.Зөвлөлийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргад хагас бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөл байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/493 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                            Д.СУМЪЯАБАЗАР