Монгол-Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв байгуулах тухай

2021-02-08 09:15:29

2021 оны 02 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/70                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Монгол-Солонгосын хамтарсан гарааны

бизнесийг дэмжих төв байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.3, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.2-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Инновацын үйл ажиллагаа, гарааны бизнесийн салбарт хамтран ажиллах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” ТББ хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Монгол-Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв”-ийн ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар /Л.Тулгабаатар/-т үүрэг болгосугай.

 

       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Ихбаяр/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР