Хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай

2021-02-08 09:10:59

2021 оны 02 сарын 08-ны өдөр                   Дугаар А/69                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3 “а”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай.

       -Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч;

       -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

       -Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга;

       -Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот, дахин хөгжүүлэх хэлтсийн дарга;

      -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн орон сууц, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

      -Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч;

      -Төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн талбайн иргэдийн төлөөлөл; (тохиролцсоноор)

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган Нийслэлийн Засаг даргад улирал тутам тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Сүхбаатар)-д даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай” А/461 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР