Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай

2021-02-08 09:05:51

2021 оны 02 сарын 08-ны өдөр                                           Дугаар А/68                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн,

үйл ажиллагааны удирдамжийг

шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Үнэлгээний хорооны үйл ажиллагааны удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Г.Ганхүү/-т даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай” А/28 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР