Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2021-02-08 09:00:58

2021 оны 02 сарын 08-ны өдөр                                            Дугаар А/67                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

           

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргаан ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд конторын зориулалтаар 640 м2 газар эзэмшиж байгаа “Зүүн тариа” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “Зүүн тариа” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэж гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжийн хавсралтын “40” дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                            Д.СУМЪЯАБАЗАР