“Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай”

2021-02-05 09:00:53

2021 оны 02 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/59                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Гамшгаас хамгаалах дадлага,

сургууль, бэлэн байдлын үзлэг

зохион байгуулах тухай”

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2021 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэг, удирдах бүрэлдэхүүний сургалтын хуваарийг хавсралтаар баталсугай.

 

      2.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, удирдах бүрэлдэхүүний сургалтад гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог хангаж, шаардлагатай хөрөнгийг цаг хугацаанд нь шийдвэрлэж, сургалт, дадлага сургуулийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

     3.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэг, удирдах бүрэлдэхүүний сургалтыг мэргэжлийн дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /хурандаа А.Дашням/-т үүрэг болгосугай.

 

      4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

           

 

 

           

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                             Д.СУМЪЯАБАЗАР