Ажлын хэсэг байгуулах тухай

2021-02-01 09:05:52

2021 оны 02 сарын 01-ний өдөр                                           Дугаар А/50                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн татварын бааз суурийг бэхжүүлэх, татвар хураамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэгч бүх төрлийн татвар, төлбөр, хураамжийн нэгдсэн сан үүсгэх, төсөвт татан төвлөрүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан процессыг судлан, хэрхэн сайжруулах талаар технологийн шийдлийг боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:                    

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Гишүүд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Нийслэлийн Татварын газрын дарга

 

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын дарга

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсвийн зарлагын эдийн засагч

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

      2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлын үр дүнг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Наранбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР