Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

2020-10-21 10:25:39

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/1219                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19/12 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01632 дугаар захирамжийг биелүүлж сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэрлэлт гүйцэтгэсэн “Тера эксперсс” ХХК-д 60,682,580 төгрөгийг, “Глобал гүүр транс” ХХК-д 67,268,740 төгрөгийг тус тус тооцон олгосугай. 

 

      2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Ц.Цолмон/-т, тээвэрлэлтийн ажлын 127 951 320 /нэг зуун хорин долоон сая есөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорь/ төгрөгийн санхүүжилтийг 2019 оны сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн зардлын үлдэгдлээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т тус тус даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                        ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН