Эрх шилжүүлэх тухай

2020-10-08 09:00:28

2020 оны 10 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/1181                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 33/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны авто зогсоолын хаалт, камержуулалтын 6.3 /зургаан сая гурван зуун мянга/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 24 дэх хэсэгт тусгагдсан “Хөрөнгө оруулалт, тохижилтын ажил /БГД, 6, 7, 21 дүгээр хороо/”-ын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

           

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                          Ж.БАТБАЯСГАЛАН