Боловсрол сургалтын байгууллагын хаяг байршилд өөрчлөлт оруулах тухай

2020-10-02 09:10:21

2020 оны 10 сарын 02-ны өдөр                                               Дугаар А/1171                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллагын

хаяг байршилд өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хаягийн өөрчлөлт хийх боловсрол сургалтын 7 байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2. Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                        ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН