Аян зохион байгуулах тухай

2020-10-01 09:10:20

2020 оны 10 сарын 01-ний өдөр                                       Дугаар А/1167                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого батлах тухай” 24 дүгээр, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварын хавьтлыг бүрэн илрүүлье” аяныг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

      2.Аян зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     3.Аяныг зохион байгуулахад шаардагдах, 24,925,000 /хорин дөрвөн сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан “Нийслэлийн Эрүүл мэнд дэд хөтөлбөрийн зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т зөвшөөрсүгэй.

 

       4.Аян зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, уг аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Н.Батбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                 ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                 ОРЛОГЧ                                        Ж.БАТБАЯСГАЛАН