Аян зохион байгуулах тухай

2020-09-11 09:00:15

2020 оны 09 сарын 11-ний өдөр                                           Дугаар А/1107                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого батлах тухай” 24 дүгээр, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 28/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн тархалтыг бууруулах, салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэгүй хороо, Сүрьеэгүй аж ахуйн нэгж байгууллага, Сүрьеэгүй сургууль, цэцэрлэг шалгаруулах” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

       2.“Сүрьеэгүй хороо, Сүрьеэгүй Аж ахуйн нэгж байгууллага, Сүрьеэгүй сургууль, цэцэрлэг шалгаруулах” аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     3.Аяныг зохион байгуулахад шаардагдах, 18,235,000 /арван найман сая хоёр зуун гучин таван мянган/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан “Нийслэлийн Эрүүл мэнд дэд хөтөлбөрийн зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Н.Хулан/-д зөвшөөрсүгэй.

 

     4.Аяныг зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Н.Батбаатар/-д тус тус даалгасугай.

 

 

                       

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                        ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН