2020 оны 09 сарын 09-ний өдөр Дугаар А/1104 Улаанбаатар хот
Газар эзэмших эрхийн талбайн
хэмжээ өөрчлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын /РД:5983258/ эзэмшиж байгаа конторын зориулалттай 1078 м.кв газрын талбайн хэмжээг 1297 м.кв талбайтай болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.
2.Энэ захирамжид заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.
3.Уг захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/522 дугаар захирамжийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газарт холбогдох “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР
ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН