Газар эзэмших эрх олгох тухай

2020-09-02 09:00:34

2020 оны 09 сарын 02-ний өдөр                                         Дугаар А/1092                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны  29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Олон нийтийн эрүүл мэнд, амралтын тохилог орчин бүрдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 54 дүгээр гудамжинд 1400 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ногоон байгууламж, тохижилтын зориулалтаар 15 жилийн хугацаатай  газар эзэмших эрх олгосугай.

 

     2.Газар эзэмших эрх олгосон байгууллагатай холбогдох  хууль  тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж,  хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН