Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-08-31 08:15:01

2020 оны 08 сарын 31-ний өдөр                                               Дугаар А/1083                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах тухай журам, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.7, 3.9  дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 1350 м2 газар эзэмшигч иргэн Гэлгээ овогтой Батсүх /ОЭ70082576/ нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн тул 000605247 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу дээрх аж ахуйн нэгжид мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/635 дугаар захирамжийн Гэлгээ овогтой Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН