Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай

2020-08-28 08:25:50

2020 оны 08 сарын 28-ны өдөр                                        Дугаар А/1079                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар

барилга түрээслэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын 3.2.2, 3.2.3 дахь зорилт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын 4.1.1, 4.1.2 дахь зорилт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/39 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлж байгаа болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сургалтын зориулалтаар ашиглах боломжтой барилга эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль, журмын хүрээнд түрээсийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

      2.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

        3.Сургууль, цэцэрлэгийн барилга, орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дүүргийн хэмжээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэл, үр дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

        4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /С.Мягмаржав/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                      ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                      ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                      ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН