Зарим байгууллагын үйл ажиллагааг нээх тухай

2020-08-27 09:05:34

2020 оны 08 сарын 27-ны өдөр                                        Дугаар А/1073                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зарим байгууллагын үйл ажиллагааг

нээх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. в, 29.1.6. г, ж, л, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын “Ажлын хэсэг”-ийн 2020 оны 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу цахим /PC/ тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бага насны хүүхдэд /16 хүртэл/ үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийж 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжаар байгуулагдсан Түр зөвлөл /Т.Гантөмөр/-д зөвшөөрсүгэй.

 

      2.Байрны агаар сэлгэлт, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, үйлчлүүлж байгаа иргэд болон ажилчдын биеийн халууныг шалгах, гарыг тогтмол ариутгаж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, зай хоорондын хэмжээг баримталж мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг үйл ажиллагаа нь нээгдэж буй хувь хүн, хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/930 дугаар  захирамжийн 1-д заасан “PC тоглоомын газар” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

 

       5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.


 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                     ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                     ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                     ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН