Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2020-08-27 09:00:06

2020 оны 08 сарын 27-ны өдөр                                           Дугаар А/1072                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн

эрхийг цуцлах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны Дулааны 18, Худаг усны 36 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан  “Эм Эм Жи Капитал” ХХК батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхийн талаар оршин суугчдаас гаргасан гомдлын дагуу тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

           

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар  /Ц.Тулга/-т даалгасугай.

      

         3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/1213 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН