Ажлын хэсэг байгуулах тухай

2020-08-18 13:30:10

2020 оны 08 сарын 18-ны өдөр                                  Дугаар А/1048                                                      Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 5.8.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр “Монгол Улсын хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем” байгуулах ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн нийслэл, дүүргүүдийн хаягийн зураг, хаягийн мэдээллийн санг хянах, засварлах, зэрэгцүүлсэн хаягийн мэдээлэл үүсгэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн

дарга                                  Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

 

Гишүүд:                              Дүүргийн Засаг дарга нар;

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын

Орлогч дарга /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн

захиргааны удирдлагын хэлтсийн дарга;

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга;

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга; 

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга;

 

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга;

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын татварын улсын байцаагч  /зөвшилцсөнөөр/;

 

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын байцаагч  /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн.

 

Нарийн бичгийн

дарга                                   Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга.          

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж, явцыг улирал бүр Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, үр дүнг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

ОРЛОГЧ                                                                 Ж.БАТБАЯСГАЛАН