Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2020-07-22 08:00:09

2020 оны 07 сарын 22-ны өдөр                                             Дугаар А/990                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах

тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө болон хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэгдсэн нийт 1,923,486,000 /нэг тэрбум есөн зуун хорин гурван сая дөрвөн зуун наян зургаан мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 14 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч,  ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч  байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                          БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН