Эрх олгох тухай

2020-07-21 08:15:39

2020 оны 07 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/989                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 94 дүгээр тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр “АБГИ” ХХК-тай концесс олгох гэрээнд гарын үсэг зурах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд олгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                         БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН